Хэрвээ Baicells төхөөрөмжтэй бол дараах зааврын дагуу нууц үгээ солихыг зөвлөж байна.
192.168.150.1 вэб хуудсанд хандан гарч ирсэн цонхон дээр username болон password аль аль дээр admin гэж бичиж нэвтэрнэ.
(Дээрхи веб рүү хандахад тухайн төхөөрөмжийн Wi-Fi сүлжээнд холбогдсон байх эсвэл LAN порт руу UTP CAT5 кабелиэр холбогдсон байх “LAN порт руу холбогдсон тохиолдолд компьютерийн IP хаяг 192.168.150.1 гэдгээс өөр хаяг тохируулсан байх” шаардлагатайг анхаарна уу.)
Нэвтэрч ороод Network -- WLAN Settings -- DISABLE ард талын Settings дээр дарж орно.
Settings цонхны SSID хэсэгт WiFi сүлжээ үүсгэх, цацах нэрээ бичнэ, Password хэсэгт нууц үгээ бичээд хадгална.
Хэрвээ TPLink MR400 төхөөрөмжтэй бол дараах зааврын дагуу нууц үгээ солихыг зөвлөж байна.
tplinkmodem.net вэб хуудсанд хандан username болон password дээр admin гэж бичин нэвтэрнэ.
(Дээрх веб рүү хандахад тухайн төхөөрөмжийн Wi-Fi сүлжээнд холбогдсон байх эсвэл LAN порт руу UTP CAT5 кабелиэр холбогдсон байх “LAN порт руу холбогдсон тохиолдолд компьютерийн IP хаяг 192.168.150.1 гэдгээс өөр хаяг тохируулсан байх” шаардлагатайг анхаарна уу.)
Нэвтэрч ороод BASIC -- Wireless гэж орно.
Тухайн TPLink төхөөрөмж 2 төрлийн Wi-Fi сүлжээ үүсгэдэг, цацдаг тул Wi-Fi нэр, нууц үг солих 2 хэсэг гарч ирнэ, Аль сүлжээгээ солих гэж байгаагаа сонгоод нэр болон нууц үгээ бичээд Save дараад болно.
Хэрвээ Harvilon төхөөрөмжтэй бол дараах зааврын дагуу нууц үгээ солихыг зөвлөж байна.
192.168.200.1 вэб хуудсанд хандан гарч ирсэн цонхон дээр username болон password аль аль дээр admin гэж бичиж нэвтэрнэ.
(Дээрх веб рүү хандахад тухайн төхөөрөмжийн Wi-Fi сүлжээнд холбогдсон байх эсвэл LAN порт руу UTP CAT5 кабелиэр холбогдсон байх “LAN порт руу холбогдсон тохиолдолд компьютерийн IP хаяг 192.168.150.1 гэдгээс өөр хаяг тохируулсан байх” шаардлагатайг анхаарна уу.)
Нэвтэрч ороод Wireless - WLAN Settings гэж орно.
Тухайн Harvilon төхөөрөмж 2 төрлийн Wi-Fi сүлжээ үүсгэдэг, цацдаг тул Wi-Fi нэр (Network Name SSID), нууц үг (Pass Phrase) солих 2 хэсэг гарч ирнэ, Аль сүлжээгээ солих гэж байгаагаа сонгоод нэр болон нууц үгээ бичээд Save дараад болно.
АНХААРУУЛГА
Нууц үг солигдож дуусмагц интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд бүгд холболт салж Wi-Fi сүлжээнд дахин холбогдох хэрэгтэй, дахин холбогдохдоо шинэ Wi-Fi сүлжээний нэр болон нууц үгээр орно.
Төхөөрөмжийг Reset хийх үед тухайн төхөөрөмжийн өөрчилсөн Wi-Fi сүлжээний нэр болон нууц үг нь буцаад үйлдвэрээс ирсэн горим руугаа шилжиж өөрчлөгддөгийг анхаараарай.